Туркын Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдагоны ордонд жоом үүрлэсэн тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдийн халуун сэдэв болж байна. Тэрээр нийслэл Анкара хотын гадна шинээр Ерөнхийлөгчийн ордон байгуулсан асуудлаар ярилцлага өгөхдөө ингэж мэдээлжээ.
615 сая ам.долларын өртгөөр Ерөнхийлөгчийн шинэ ордон байгуулснийг сөрөг хүчнийхэн тансаг хэрэглээ, үрэлгэн шийдвэр хэмээн эсэргүүцэж байгаа юм. Харин Ерөнхийлөгч Ресеп Тайид Эрдагон заавал шинэ ордон барих шаардлагатай болсон шалтгаанаа жоом үүрлэсэн хэмээн тайлбарласан байна.
Тэрээр “Хүмүүс манай ордонд зочлоод угаалгын өрөө орохдоо олон тооны жоомнуудтай таардаг. Энэ нь яагаад шинэ ордон барьсны шалтгаан юм” хэмээжээ. Мөн тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ромын Пап Францис зэрэг олон өндөр зэрэглэлийн зочид Турк улсад зочлохдоо жоомтой ордонд ирэхэд тун эвгүй байсныг онцолжээ.
Эрдагон “Энэ бол Турк үндэстний ордон шүү дээ” хэмээн ярьсан байна.
Шинэ ордны ариун цэврийн өрөөнүүдэд алтан суултууртай жорлонгууд суурилуулсан гэх мэдээллийг Туркын ард иргэд ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Харин энэ асуултанд Эрдагон “Хэрвээ нэг ширхэг алтан суултуур олдох юм бол би огцрох болно” хэмээн хариулжээ.
Г.Үжин