Герман улсын баруун нутаг Рейнланд-Пфальц мужийн Мендиг хотноо бямба гарагт аянга цахиж олон арван хүнийг шархдуулсан байна.
Тодруулбал, “Rock am Ring” фестивалийн үеэр үзэгчид дээр аянга бууснаас багадаа 33 хүн шархаджээ. Аянганд өртөгсдийн зургаагийнх нь биеийн байдал муу байгаа юм.
Шархдагсдад газар дээр нь эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлж ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.
Жил бүр болдог рок хөгжмийн энэ том наадам энэ жил Мендиг хотын нисэх буудалд болсон юм.
Г.Үжин