АНУ-ын Клинтон тойргийн онцгой хамгаалалттай шоронгоос 150 жилийн түүхэнд анх удаа онц аюултай хоёр хоригдол оргосон хэрэг гарчээ. Үйл явдал яг л “Шаушенкаас оргосон нь” кинон дээр гардаг шиг болж гэмт хэрэгтнүүд камерынхаа ард нүх гарган техникийн шатаар доош бууж хотын инженерийн шугам сүлжээний суваг ашиглан гадагш гарсан байна.
Хэрэг гарсан газарт ирсэн мужийн амбан захирагч хоригдлууд оргохын тулд удаан хугацааны турш маш сайн бэлтгэснийг газар дээр нь үзжээ.“Энэ бол маш нарийн төлөвлөж хийсэн ажил хэмээн твиттертээ бичээд тэдний оргосон шорон, хонгилын зургуудыг тавьжээ.
Мужийн хэмжээнд түгшүүр зарлан гэмт хэрэгтнүүдийг хайж эхэлсэн байна. Оргодлуудын нэг нь хууль сахиулагчийг хөнөөснийхөө төлөө бүх насаар хоригдох ялтай бол хоёр дахь нь мөн л хүн алсныхаа төлөө шийтгэлээ хүлээж байсан хүн юм байна.
Г.Үжин