зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх баригчид ичгүүрээ алджээ

2012-5-17
0
ЖИРГЭХ
Үнэндээ бол МАН-д өнгөрч байгаа сонгуулийн 4 жилд барьж аваад хийчих дорвитой хөтөлбөр, бодлого юу ч байгаагүй юм.
 aa48d6f7100b4918big Үнэндээ бол МАН-д өнгөрч байгаа сонгуулийн 4 жилд барьж аваад хийчих дорвитой хөтөлбөр, бодлого юу ч байгаагүй юм. 1,5 сая төгрөг бэлнээр хүн бүрт өгнө гэж л амласан түүндээ хальтарсан. Ардчилсан намынхныг хамтран засаг барихыг гуйсны ачаар харин 100 мянган айлын сууц, Сайншанд үйлдвэрлэлийн цогцолбор, Шинэ төмөр зам, Шинэ сумын төв, аймгийн төвүүдийг холбосон дардан зам гэх зэрэг бодитой зүйл ярьж болох хөтөлбөрүүд гаргаж өгчээ. Сонгууль тулж ирснээр Сү.Батболд юу ч хийгээгүйгээ санаж, хийсэн дүр үзүүлэх ажилд шуударчээ. 100 мянган айлын орон сууц гэж Ардчилсан намын боловсруулсан хөтөлбөр олны таашаалыг татаж, хүлээлтэнд байгааг ашиглах санаа түүнд төржээ. Ингээд жилийн 6 хувийн хүүтэй, 50 мкв байрыг анх удаа байр авч байгаа өрхөд өгөхөөр зарлалаа. Энэ төслийг хэрэгжүүлэхээр Сү.Батболдын зээлээр хуримтлуулсан мөнгө нь байрны үнэ мкв  нь 800 доллар орчим байхад 1500 орчим айл орон сууцанд орж болохоор л хэмжээтэй юм. Гэтэл байрны үнэ 6 хувийн хүүгийн сургаар тэнгэрт хаджээ. Одоо бол 900 орчим айлд энэ зээл хүрэлцэх магадлалтай. Нэгэнт хөрөнгө хомс учир Сү.Батболд сурсан зангаараа хуурч мэхлэх ажилдаа ханцуй шамлан оров. “Мөнгө хүрэхгүй, цөөхөн айлд л зээл оногдно” гээд хэлчихбэл иргэд уурсах учраас элдэв шалтаг тоочин зээлийн шалгуур даасангүй гэдэг шалтгаанаар цөөлөхөд хүрчээ. Анх удаа байр авч байгаа хүнд л өгнө гэдгээр нилээд хүний шилийг харсан ч байрны үнэ, талбайн хэмжээн дээр очоод даг суулаа. Хэлчих олигтой шалтаг байхгүй тул барилгын компаниуд руу бурууг чихэж, зээлийн сууц хүсэгчдийг хэзээ дуусах нь тодорхойгүй хүлээлтэнд оруулаад байна. 

   Өөр нэг хүлээлтийг монголчууд нийтээрээ эдлэсээр 4 жил боллоо. Нэг сая 500 мянган төгрөгийг бэлнээр нь бөөн олгохоор МАН амласан. Оюутнууд сургалтын төлбөртөө талыг нь авсан гэдгийг тооцохгүй бол энэ мөнгөнөөс хүртсэн хүн Монголд алга. Сү.Батболд эдийн засгаа алах замаар энэ мөнгийг олгохоор болж хятадын Чалко компаниас 250 сая доллар ахин зээлээд байна. Энэ мөнгө ахиад л 1,5 сая төгрөгийг хүн бүрт тараахад хүрэхгүй учраас эхний ээлжинд 1 сая төгрөгийг тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх юм болов. 1 сая төгрөгийг хэрхэн, яаж өгөх дээрээ тулахаар “инфляци өсөх гээд байна” гэсэн шалтаг тоочоод 3 хувааж  олгоно гэв. Хууртаж ханадааггүй сонгогчид 4 сард эхний мөнгөө авсан байх учиртай. Гэвч одоогоор хэн ч энэ мөнгийг аваагүй байна.

  aa48d6f7100b4918big Тавантолгойн хувьцаагаа авахгүй гэсэн хүнд 1 сая төгрөг өгнө гэдэг нь МАН-ын бас нэг төрлийн заль мэх болохыг хороон дээрээ очиж бүртгүүлсэн хүмүүс мэдэж авлаа. Иргэд хувьцаа авах уу, сая төгрөгөө бэлнээр авах уу гэдгээ тавдугаар сарын 20-ны дотор тухайн аймаг, сумынхаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвд өргөдлөөр илэрхийлэх гэнэ. Өргөдөл өгөөгүй хүнд сая төгрөг өгөхгүй хувьцаа гэж бичсэн цаас өгөх юм байх. Бэлэн мөнгө авах хүсэлтээ гаргасан иргэдийн хүсэлтийг хорооны ажилтан бүртгэж авахын оронд “Та хувьцаагаа авсан нь дээр дээ” гэж ятгана, ятгаад тусыг олохгүй бол “за тэгээд сонгуулийн дараа мөнгөө аваарай, МАН ялбал өгөх юм шүү” гээд гаргана. Сонгуулиас өмнө бол иргэд “сая төгрөг өгнө” гэсэн цаастай л хоцрох юм. МАН ялагдах учир мөнгө нь тодорхойгүй байдалд орно. Үүнээс гадна өөр ямар мөнгө тараах амлалт өгч явааг тодруулбал дараах байдалтай байна.

   Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн гэгч ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оны дараахан “цагаан  сараар та нарын сая төгрөгийг өгнө” гээд хэлчихсэн ажээ. Үүнийг нь нэхэж асуувал “Бид сая төгрөгөө бэлнээр авах хүмүүсээ бүртгэж эхэлсэн. Ирсэн хүсэлтүүдийг нэгтгээд бараг дуусч байна. Сангийн яамны төрийн санд санхүүжилтийнхээ хуваарийг явуулсан байгаа. Одоогийн байдлаар аймаг, дүүргүүдэд үйлчилгээ үзүүлдэг банкуудад мөнгө байршаагүй байгаа учраас олгож эхлээгүй л байна. Бусад бэлтгэлээ хийчихсэн байгаа. Одоо Сангийн яам хэзээ мөнгө байршуулна тэр цагт л шууд тараагаад эхэлнэ” гэсэн хариу өгөв. Итгэмээргүй зүйл нь амьд сэрүүн хүмүүс мөнгөө авч чадахгүй байхад бурхны оронд одогсод авч чадах болов уу.
   Өнөөх Д.Чойжилсүрэн “Засгийн газраас баталсан шинэчилсэн журмын дагуу 2012 онд нас барсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сая төгрөг олгоно. 2012 оноос өмнө нас барсан хүмүүст мөнгө олгохгүй. Манай байгууллагад 2011 онд нас барсан хүмүүсийн материалыг ирүүлсэн байна билээ.  Энэ бол буруу” гэж байх юм. Өөд болсон хүнийг хүртэл хэзээ үхсэнээр нь ялгаж ханддаг мөн ч хачин Засгийн газар шүү!
   Сая төгрөгийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд авахгүй гэж МАН хэллээ. Эх орондоо иргэн болж төрсөн нь буруу ч болж байх шиг.

   НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан 363 мянган хүний 1 сая төгрөгийг иргэдийн бүртгэлийг дахин нягтлах, эцэслэн шийдэж байж өгөх хэрэгтэй болсон. Тиймээс хугацаандаа  олгож чадахгүй байна. Тавдугаар сарын 15 гэхэд 330 мянган төгрөгийг өгчих байх” гэж ярьсан байна. Үүнээс харахад 1,5 сая төгрөгийн барааг сонгуулиас өмнө иргэд харахгүй нь тодорхой. 330 мянга орчим төгрөгөөр аргаацааж байгаад сонгуульд санал авахыг л Сү.Батболд хүсэж байгаа юм байна.  Сангийн яамны Төсвийн бодлогын газрын “Хүний хөгжлийн сан”-гийн ажлын албаны дарга О.Хуягцогт “Хүний хөгжил” сангаас олгох сая төгрөгийг 2012 онд л багтааж олгох ёстой. Хугацаа цаашлах явдал  байгаа. Боломж гарвал зургадугаар сард эхний хэсгийг олгох байх” гэжээ. Тэгэхээр дээрх таамаг үнэн болж байна.
   1 сая төгрөгнөөс хувьцааг илүүд үзсэн хүмүүс хохироод үлдэх магадлал ч үүслээ. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Хадгаламжийн газрын дарга Б.Жадамба “Хувьцааны нэрлэсэн үнийг нь зах зээл өөрөө тогтоодог. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны үнэ олон улсын зах зээл дээр буурахыг үгүйсгэхгүй. Тиймээс хувьцааны үнэ сая төгрөгөөс давах уу, үгүй юу гэдгийг тухайн үеийн зах зээлийн байдал харуулна” гэсэн нь ямар ч итгэл байхгүйг нотлож байна. Чалко гэж хятад компанийн ааш аягнаас бүх зүйл хамаарах болчихоод байгаа. Сү.Батболд ахин сонгогдох хүслээрээ дэнчин тавьж монголчуудыг дааж давшгзй өрөнд унагаад, одоо хувьцааг нь үнэгүйдүүлэх гэж байгаа бололтой. Эртхэн 1 сая төгрөгөө олж авсан нь өлзийтэй болох нь шиг байна.
Саяас ихийг олох юм бодоод бирж дээр хувьцаагаа зарах гэсэн чинь “1 юанаар авбал авбаа” гээд нэг хужаа шилний цаана инээд алдаад сууж байхыг үгүйсгэх арга алга.
"Зууны мэдээ". /гэрээт нийтлэл/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (27.123.213.5)
    1 say togrogoo avmaar bn ogno gej songuulid garchaad odoo boltol 4jil ni ongorloo songuulias omno avmaar bn ohgvi bol yaduu ard tvmen chin dain zarlaad olsood suuh bolno shvv toriin luivarchidaa
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    Ardchilsan nam adilhan mongolchyydig MANAN d tuurvvlee bizdee odoo bl tuuruhuus ungursun baih shvv ARDCHILSAN NAMD TIM ARIYN YUM BAIHGVI
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.6.98)
    МАН-ын засгийн газар монгол орныг шоронжуулж өөрсдийнх нь бульхайг илчилж ярьсан шударга иргэдийг цэрэг цагдаагийн хүчээр, хамгийн болхи бүдүүлэг байдлаар харгислан шорон руу шидэж байна. Коммунист засгийн үед Увсын Дэжид гэдэг харгис, бүдүүлэг, тэнэг яргачин маш олон сэхээтэн, улс төрийн зүтгэлтнийг баривчлан цөлж заримыг нь алуурчин явуулж алуулж байсныг ард иргэд мартаагүй байна. Тухайлбал Улс төрийн нэрт зүтгэлтэн Төмөр-Очирыг Дарханд газар заан суулгаж байгаад Зөвлөлтөд ардчилсан маягийн өөрчлөлт гарч хэлмэгдэгсэдийн эрхийг сэргээж эхлэнгүүт Цэдэнбалын бүх булайг мэддэг түүнийг Дэжид алуулсан юм. Тэгвэл ардчилсан гэгдэж байгаа өнөө үед бас Увсын Нямдорж хэмээх авилгач, харгис, хэрцгий, хар санаа, хорон сэтгэлийн үүр болсон яргын хуульч яг дэжид шиг шударга иргэдийг хүчээр барьж хорих, гүтгэн дарамталж хэрэг хүлээлгэх, амь насыг нь далдуур бүрэлгэх ажиллагааг залгамжилж Монгол орныг шоронгийн ардчилсан улс болголоо. Энэ бузар ажиллагааг хэрэгжүүлэх урьчилсан бэлтгэл нь шүүх, проку
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Хангай (182.160.6.98)
    Цэдэнбалын үеэс хуримтлагдсан их өрийг Н. Энхбаяр ерөнхийлөгч тэглүүлж ард түмнээ өрөөс салгасан бол МАНАН-ийнхан их өрөнд унагаалаа. Тэд засгийн эрх мэдлийн төлөө МАНАН-ийн засгийн газар ард түмэнд мөнгө амлаад засгийн эрх авсныхаа дараа амлалтаа биелүүлэхийн тулд Хятадаас их хэмжээний өр тавьж ард иргэдэд бага багаар тараан өгч өдөр хоногийг аргацаасан 4 жилийн дараа Монголын шинэ төрсөн хүүхдээс 100 гарсан өндөр настан хүртэл бүх хүн Хятадад өртэй болсон байна. Ард иргэдийнхээ өмнө хэн нь гавъяа байгуулж, хэн нь гай болсон нь эндээс ойлгож болно биз дээ. Гэтэл ачтан нь шоронд, авилгачид нь ордонд заларч байдаг хаанахын шударга ёс вэ. Ийм юм байж болох уу.
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    1 цаг 34 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    2 цаг 9 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    2 цаг 23 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    2 цаг 29 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    2 цаг 37 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    2 цаг 44 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    2 цаг 54 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    3 цаг 6 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    4 цаг 51 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    18 цаг 0 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 56 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    22 цаг 4 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    22 цаг 32 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    22 цаг 41 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    23 цаг 13 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    23 цаг 20 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    23 цаг 21 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Эмгэнэл
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК