П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт “Дэлхийн хил хязгааргүй эмч
нарын нийгэмлэг”-ийн” гишүүн, Голланд улсын иргэн Paul Kranendonk өөрийн
хамтрагч Ad van der Linden болон Ernst Delwel нарын хамт тархи, нуруу
нугасны хагалгааны хамгийн сүүлийн үеийн дуран бэлэглэлээ. Энэхүү дуран
нь тархины хавдар, тархины цүлхэнгийн мэс засал болон бусад нарийн мэс
ажилбарт өргөн хэрэглэгддэг чухал төхөөрөмж юм.

П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт “Дэлхийн хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг”-ийн” гишүүн, Голланд улсын иргэн Paul Kranendonk өөрийн хамтрагч Ad van der Linden болон Ernst Delwel нарын хамт тархи, нуруу нугасны хагалгааны хамгийн сүүлийн үеийн дуран бэлэглэлээ. Энэхүү дуран нь тархины хавдар, тархины цүлхэнгийн мэс засал болон бусад нарийн мэс ажилбарт өргөн хэрэглэгддэг чухал төхөөрөмж юм. Paul Kranendonk анх 1998 онд ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд төрөлжсөн сувиллын багшаар ажиллаж байгаад өөрийн гэр бүлийн хамт 2010 онд дахин ирж таван цэцэрлэгт тоглоом, мөн Говь-Алтай аймаг дахь “Энхийн зуун” эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр буцалтгүй тусламж үзүүлж байжээ. Paul Kranendonk өөрөө мэдрэлийн мэс заслын сувилагч бөгөөд өмнө нь Судан, Пакистан улсад ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Ийнхүү П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг тархи, нуруу нугасны хүнд өвчтэй хүмүүст хийх мэс ажилбарын эрсдлийг эрс багасгасан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй боллоо. Paul Kranendonk ирэх найм, есдүгээр сард дахин ирж, бэлэглэсэн тоног төхөөрөмжийнхөө ашиглалт, үр дүнтэй танилцах юм байна.

Сэтгэгдэл (2)