Өчигдөр Йемений Санаа хотод хийсэн Саудын Арабын агаарын дайралтуудад багадаа 44 хүн амиа алдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Йемений Хоуди босогчдыг онилсон агаарын дайралтуудад олон арван хүн амь үрэгдсэнээс гадна 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Саудын Араб босогчдын харвасан Scud пуужинг сөнөөсөн юм. Босогчид пуужин харвасны дараа холбоотны цэргийн хүчнүүд агаарын дайралтуудаа эрчимжүүлж эхэлсэн аж.
Өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас хойш Саудын Араб тэргүүлсэн цэргийн хүчний холбоо хоуди босогчдыг онилж эхэлсэн юм.
Ираны дэмжлэгтэй хоуди босогчид өнгөрсөн есдүгээр сард Санаа хотыг эзэлсэн бөгөөд Йеменийн ихэнхи нутгуудад хяналтаа тогтоогоод байгаа юм.
Г.Үжин