Өчигдөр АНУ, Япон улс хамтран “Стандарт” (SM-3) пуужинг Калифорнийн эрэг дэх цэргийн баазаас хөөргөн туршсан байна.
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэхүү зэвсгийн хөтөлбөрт Вашингтон хоёр тэрбум, Япон нэг тэрбум ам.долларыг зарцуулсан хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Энэхүү пуужин нь хүчин чадал сайтай тул бага ба дунд зайн баллистик пуужингийн эсрэг хүчтэй зэвсэг болж чадна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Пуужинг АНУ тэнгисийн цэргийн “Aegis”, Японы “Kongo” хөлгүүдэд ашиглаж эхлэхээс өмнө гурван жилийн хугацаанд туршиж, сайжруулалт хийх юм байна.
Г.Үжин