Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд албан ажлаа хүлээж авсныхаа дараа ерөнхий сайдаа томилжээ.

Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд албан ажлаа хүлээж авсныхаа дараа ерөнхий сайдаа томилжээ. Тэрбээр олон жил хамтран ажилласан Социалист намынхаа идэвхитэй гишүүн Жан Марка Эрог энэ албан тушаалд сонгосон байна. Жан Марка Эро нь 62 настай бөгөөд өмнө нь дунд сургуульд герман хэлний хичээл заадаг байжээ. Өмнө нь төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаагүй хүнийг Францын ерөнхий сайдаар сонгосонд зарим хүн гайхаж байгаа юм. Гэхдээ Ф.Олландыг олон нийт энгийн даруу хүн гэж үнэлдэг шиг хамтрагчаараа ч гэсэн энгийн хүн сонголоо гэцгээж байна.