Хүлэмжийн хийн дэлхийн хамгийн том “хөрөнгө оруулагч” гэгддэг БНХАУ хүлэмжийн хийг бууруулах тал дээр мэдэгдэхүйц ахиц гаргаж байгаа т-хай “CNN” агентлаг мэдээллээ.
Лондоны эдийн засгийн cypгуулийн хамгийн сүүлд гаргасан тайланд энэ тухай онцолсон байна. БНХАУ төлөвлөж байснаасаа бараг таван жилийн өмнө буюу арван жил хүрэхгүй хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтаа зорилтод тусгасан хэмжээгээрээ бууруулж чадахаар байгаа аж.
Тус улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засагт онцгой анхаарал хандуулж буй нь ийм үр дүнг үзүүлж байгаа юм байна. БНХАУ өнөөдөр нар, салхины эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагч болоод байгаа юм. Түүнчлэн хуучин нүүрсний эрчим хүчний станцуудаа шинэчилж, өндөр, цэвэр технологи нэвгрүүлж буй нь эергээр нөлөөлж байгаа гэнэ.
Дэлхийн бүх улс орон Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогуудаас үлгэр жишээ авбал энэ оны сүүлчээр Парист болох НҮБ- ын цаг уурын өөрчлөлтийн бага хурал илүү үр дүнтэй байх болно хэмээн тайланд дүгнэсэн байна.
Г.Үжин