Францын Парис хотын ойролцоо зэвсэгт халдлага үйлдэхэд оролцохыг завдаж байсан 35, 39 настай хоёр иргэнийг баривчилсан тухай "BBC" агентлаг мэдээллээ.
Дотоод хэргийн сайд Бернер Казнеын мэдээлснээр Алжираас ирж суралцаж байсан оюутан 24 настай Сид Ахмед Глэм өнгөрсөн дөрөвдүгээр сард Парисын ойролцоо халдлага хийхээр төлөвлөж байсанд энэ хоёр хүн оролцох гэж байсан нь мөрдөн байцаалтаас тодорхой болсон байна.
Глэм нийслэлээс өмнө зүгт орших Вильжюиф хотын сүмд бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан юм байна. Алжирын оюутан хэрхэн халдлага үйлдэх заавраа Сириэс авч байсныг хууль сахиулагчид тогтоожээ. Глэмийг бас эмэгтэй хүнийг алсан хэрэгт сэжиглэж байтал тэрээр өөрийгөө санамсаргүй буудсаны нь дараа дөрөвдүгээр сард баривчилсан юм.
Г.Үжин