
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Их үйлсийн эрэлд” ХХК гэхэд Лондонгийн олимпод оролцох нийт тамирчдаа дэмжиж, Олимпийн хороонд 9.999.999 төгрөг хандивлалаа. Тус комипани өмнө нь өөрсдийн барьсан “Их Монгол” хороололд 2012 оны олимпод хамгийн анх алт, мөнгө, хүрэл медаль авсан гурван тамирчинг гурав, хоёр болон нэг өрөө байраар урамшуулна гэдгээ амлаад байгаа юм.

“Их үйлсийн эрэлд” ХХК нь барилгын үйлдвэрлэл эрхэлдэг, арматурын цех, вакум цонхны цех, хөнгөн блокны үйлдвэртэй. Мөн АНУ-ын 100 гаруй жилийн түүхтэй цахилгаан шат үйлдвэрлэгч "Montegomery LLC"-ын Шанхай хот дахь салбарын албан ёсны нийлүүлэгчээр ажилладаг. “Их үйлсийн эрэлд” ХХК нь 2010 онд "Шилдэг барилгын гүйцэтгэгч байгууллага", 2011 онд "Шилдэг тохижилттой ногоон хороолол" шагнал авч байсан юм.