Монгол улсын 2013 оны төсвийн төсөөллийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна

Монгол улсын 2013 оны төсвийн төсөөллийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Сангийн яам болон Монгол банкны мэдээлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх онд 19-20 хувиар өсөх аж. Харин зардал нь 39,3 хувиар нэмэгдэж, халамжид зарцуулах мөнгөний хэмжээ 28 хувиар өсөхөөр байгаа гэж мэдээллээ. УИХ-ын гишүүн Д.Ганбямба мөн ирэх онд инфляци ямар хэмжээнд байх талаар асуусан юм. Сангийн сайд Д.Хаянхярваа "Монгол банктай мөнгөний бодлогын талаар ярилцаагүй. Бидэнд тодорхой хариу өгөөгүй байгаа ч инфляци 9,8 хувьтай байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Оюутолгойн олборлолт, борлуулалт эхэлнэ гэж тооцсон тул ДНБ ийм өндөр хувьтай гарч байгаа" гэлээ.