Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 35 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 35 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус хоногт бусдыг санаатай алах нэг, бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайн хэрэг зургаа, булаалтын нэг, дээрмийн хоёр, танхайн найман хэрэг бүртгэгдсэн аж. Мөн зам тээврийн 31 осол бүртгэгдэж, арван хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 226 хүнийг эрүүлжүүлжээ.