Өнгөрсөн ням гарагт Турк улсад парламентын сонгууль явагдсан. 2015 оны сонгуулийн дүн өмнөх жилүүдийнхээс эрс ялгаатай байсан нь 13 жилийн турш дангаар эрх барьсан Шударга, ёс хөгжлийн намыг ноёрхлоо зогсооход хүргэлээ.
Сонгуулийн дүнгээр Шударга ёс, хөгжлийн нам олонхи болоход хангалттай 276 суудлаас дөнгөж 258 суудал авчээ. Тиймээс Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдагоны байгуулсан энэ нам авсан суудлаараа бусад намуудыг тэргүүлж байгаа болохоор Засгийн газрыг байгуулахдаа сөрөг хүчнүүдтэйгээ зөвшилцөх юм.
Шударга ёс, хөгжлийн намын өнөөгийн тэргүүн Ахмет Давутоглу хамтрагчид болон сөрөг хүчнийхэндээ хандан “Энэ бол ард түмний шийдвэр. Энэ бол эцсийн бөгөөд чухал ач холбогдолтой. Харин бид Турк улсын тогтвортой байдал, хөгжилд хор учруулахгүйн төлөө ажиллаж бүхнийг хийх ёстой” гэж мэдэгджээ.
Өнөөдөр төрийн тэргүүн Ресеп Тайип Эрдагон давуу бүрэн эрх эдэлж байгааг өөрчлөн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай шинэ хэлбэр тусгасан Үндсэн хууль боловсруулна гэж Шударга ёс, хөгжлийн намын удирдлага үздэг юм. Ганцхан үүнд энэ сонгуулийн эцсийн дүн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.
Г.Үжин