Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн Д.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох байсан ч хурлын ирэх зургадугаар сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн Д.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох байсан ч хурлын ирэх зургадугаар сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Учир нь шүүгдэгч нарын нэг өмгөөлөгч, улсын яллагч, хохирогч хуралд ирээгүй бөгөөд шүүгдэгчдийн нэг Д.Төмөрбаатар мэс засалд орохоор болсон байна.
“Онги гол” хөдөлгөөний гишүүн Д.Төмөрбаатарыг өнгөрсөн шөнө гэр рүүгээ харих замд үл таних этгээд хэвлий тус газар нь хутгалсан. Түүнийг нэн даруй ГССҮТ-д хүргэж, мэс засал хийсэн бөгөөд одоогоор ухаан ороогүй, биеийн байдал хүнд байгаа аж. Үүнийг захиалгат үйлдэл байж болзошгүй гэж үзэж буй гэдгийг Гол нууруудын хөдөлгөөний зүгээс мэдээлсэн юм.