Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооноос “Team mongolia” төсөлд
тусгай эрх олгох үйл ажиллагаа боллоо. Олимпийн хорооны захирал
Д.Загдсүрэн “Team Mongolia” төслийн зохион байгуулагч Б.Баясгалан нар
гэрээнд гарын үсэг зурсан юм.
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооноос “Team mongolia” төсөлд тусгай эрх олгох үйл ажиллагаа боллоо. Олимпийн хорооны захирал Д.Загдсүрэн “Team Mongolia” төслийн зохион байгуулагч Б.Баясгалан нар гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ төслийн хүрээнд 2012 оны олимпод оролцох монгол тамирчдаа дэмжихээр хөгжөөн дэмжигчид нь Лондон хотыг зорих юм. Тамирчдаа дэмжих энэ хөдөлгөөнд Лондон хотод амьдарч байгаа 1000 гаруй монгол иргэд нэгдэх аж.
“Team Mongolia” төслийн хөгжөөн дэмжигчид ирэх сарын 23-нд Лондон хотыг зорих юм байна.