

Тэмцээнд бөхчүүд, урлагийнхан, спортын одод, улстөр, сүмочид өрсөлдөх юм. Бөхчүүдийн багт сүмочдоос Хакухо Даваажаргал, Озэки Харүмафүжи Бямбадорж, Озэки Какүрюү Ананд нар, үндэсний бөхчүүдээс Даян аварга Өсөхбаяр, улсын аварга Мөнхбат, улсын арслан Ганхуяг нар багтаж тоглох аж.
Тэмцээнийг TLG-13, Мон Лаа ХХК, Хакухо сан хамтран зохион байгуулж байна. Шоу тэмцээнээс олсон орлогоо 100 хувь хүүхдүүдэд зарцуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн залуучуудын төвтэй хамтран халамжийн үйлчилгээнд хамрагдсан нийслэлийн 1800 хүүхдийг баярлуулах юм.
Тэмцээний үеэр Монголын сор болсон хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөнө. Одоогоор тасалбарын үнээ тогтоогүй байгаа аж.