Энэ сарын 9-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Шивэртийн-Ам” гэдэг газар гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч амь эрсдэж, хоёр албан хаагч 80-90 хувь түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан.

Энэ сарын 9-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Шивэртийн-Ам” гэдэг газар гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч амь эрсдэж, хоёр албан хаагч 80-90 хувь түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Амьд үлдсэн аврагчдын биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд шуурхай ажиллаж, шаардлагатай эмчилгээг хийж байгаа боловч төдийлөн үр дүн гарахгүй байгаа аж. Тиймээс тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зөвлөлдөж байгаад хамтран ажиллагч Солонгосын эмнэлэг рүү шилжүүлэхээр болжээ. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс ОБЕГ-т дээрх хүсэлтийг гаргаад байгаа боловч одоогийн байдлаар тус газраас хариу өгөөгүй байгаа ажээ.