Францын нийслэл Парис хотын Сейн мөрний Пон-дес-Ах гүүрний хашлагыг хайр дурлалыг бэлгэдсэн зургаар чимжээ.
Хосуудын зүүсэн 45 тонн хайрын цоожийг ханын зургаар сольсонд хотын иргэд харилцан адилгүй хандаж байна.
Пон-дес-Ах гүүрэн дээр хосууд, гэр бүлүүд болон найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ бат бэх харилцаатай байхыг бэлгэдэн цоож зүүдэг уламжлал тогтсон байсан юм. Гэвч гүүрний хашлаганд зүүсэн цоожны улмаас гүүрний даац хэтэрч нурж унах аюултай болсон тул гүүрэн дээр зүүсэн цоожнуудыг авахаас өөр аргагүй болсон юм.
Хотын захиргааны зүгээс гүүрийг хамгаалахын тулд цоожнуудыг тайлсан ч хотын бусад хэсэгт хайр дурлалаа бататган цоож зүүх уламжлал байсаар байна гэдгийг мэдэгджээ. Энэ нь аялагч жуулчдын хамгийн их сонирхдог зүйл юм. 2015 оны сүүлээр Пон-дес-Ах гүүрэн дээр илүү бат бэх, хөнгөн, өнгө үзэмжтэй хавтан байрлуулахаар хотын захиргаа төлөвлөж байна.
Г.Үжин