Удахгүй болох Лондонгийн олимпод оролцох Монголын баг тамирчдаа үйл хөдлөлөөрөө дэмжих зорилготой бүх нийтийн гүйлтийг энэ сарын 19-ний өдөр буюу бямба гаригт орон даяар зохион байгуулах гэж байна.

Удахгүй болох Лондонгийн олимпод оролцох Монголын баг тамирчдаа үйл хөдлөлөөрөө дэмжих зорилготой бүх нийтийн гүйлтийг энэ сарын 19-ний өдөр буюу бямба гаригт орон даяар зохион байгуулах гэж байна. “Эрүүл мэнд эрхэм баян” уриан дор явагдах тус гүйлтийн аян нь ирэх зургадугаар сарын 19-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Гүйлтэд оролцогчид нийтдээ 12250 км замыг туулах бөгөөд энэ бямба гарагт болох гүйлтэд 5000 тамирчин оролцох аж.