ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Итали улсад айлчилж байна. Тэрээр Италийн Ерөнхий сайд Маттео Рензи, Ромын пап Францис болон төрийн өндөралбан тушаалтнуудтай уулзах юм.
Барууны хэвлэлүүд Владимир Путины айлчлалыг “ихээхэн шүүмжлэлийн үеэр Европын оронд хийж буй ховор айлчлал” хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн энэхүү айчлал “Их 7” орны дээд хэмжээнийй уулзалтын дараахан болж буйг онцолсон байна.
Италийн Ерөнхийлөгч Сергио Маттарелла, Ромын пап Францис нар Владимир Путиныг богино хугацааны айлчлалынх нь үеэр хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзсан юм.
Мөн Путин айлчлалынхаа үеэр тэрээр “Милан 2015” үзэсгэлэн худалдаагаар зочилж, үзэсгэлэнд оролцож байгаа Оросын павилионтой танилцжээ. Тэрээр Ерөнхий сайд Маттео Рензитэй уулзаж Миланы үзэсгэлэн яармагийг сонирхсон байна.
Өрнөдийн хэвлэлүүд Бүлэг-7 орны дээд хэмжээний уулзалтын дараахан Путины айлчлал эхэлснийг онцолж байна. Зүүн Украйны хямралд ОХУ-ыг буруутгаснаас болж Оросын Засгийн газрыг Их 8-аас түдгэлзүүлж, 2 дахь жилдээ төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтанд Путиныг уриагүй юм.
Г.Үжин