зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хурцын “Хурц ажиллагаа”-наас бултагчид

2012-5-17
0
ЖИРГЭХ
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц хэлсэн үгэндээ хүрэхээр өөрийн гараар “зохиол”-ыг нь бичсэн “ХУРЦ АЖИЛЛАГАА”-гаа амжилттай гүйцэтгэж буй бололтой. Тийм ч учраас Ардын намынханд “Танай намаас таван хүнийг шоронд хийчихээд ялахыг чинь харна аа” гэж агсарсан нь биеллээ олж эхэллээ.
АТГ1.1  Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц хэлсэн үгэндээ хүрэхээр өөрийн гараар “зохиол”-ыг нь бичсэн “ХУРЦ АЖИЛЛАГАА”-гаа амжилттай гүйцэтгэж буй бололтой. Тийм ч учраас Ардын намынханд “Танай намаас таван хүнийг шоронд хийчихээд ялахыг чинь харна аа” гэж агсарсан нь биеллээ олж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Увс, Орхон-Уул аймгийн Засаг дарга нар “ХУРЦ  АЖИЛЛАГАА”-ны золиос болчихоод байгаа. Тэдний араас Говь-Алтай, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн. Тэгсэн атлаа Ардчилсан намын гишүүнчлэлтэй Засаг дарга нарт халдсан тохиолдол байхгүй. Арга ч үгүй, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид төлөх Б.Хурц даргын өр хангалттай их болохоор тэр байх. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс “Та Б.Хурцыг яагаад Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшүүлсэн юм бэ” гэхэд “Тэр зоригтой” хэмээж байсан. Үнэхээр ч Б.Хурц Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн зоригтой нь үнэн. Түүнээс илүү гол чанар нь давтагдашгүй даалгавар биелүүлэгч. Европын холбооны орнуудыг дамнуулан бүхэл бүтэн хүн хулгайлж чадсан нь дээрх чанарынх нь нотолгоо. Тэгэхээр хаа байсан Герман, Францаас хүн хулгайлж чадсан хүнд хажуудаа байгаа Засаг даргыг шоронд илгээнэ гэдэг чадаж ядаад байх ажил биш байх нь ойлгомжтой.

   Уг нь тэр Ц.Элбэгдоржид өр төлөхөөс татгалзаж, нэг талд үйлчлэгч гэдгээ илчлэхээс эмээсэн бол ийм үйлдэл хийхгүй байсан. Ядаж л Ардчилсан намын Засаг дарга нарын гэм булхайг харсан ч хараагүй мэт өнгөрөөхгүй байсан. “Бурууд нүд хурц” гэдгээр тэдэнтэй хатуу ярих ёстой байлаа. Гэвч Б.Хурц тэгсэнгүй. Хэрэв Авлигатай тэмцэх газрын дэд даргынхаа хувьд асуудалд шударгаар хандсан бол хамгийн түрүүнд Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг барьж хорих байсан гэвэл худлаа болохгүй.

Б.Бадраа: Өдгөө Ашигт малтмалын дарга асан Д.Батхуягийг “Саусгоби Сэндс” компанид лиценз олгосон гэх үндэслэлээр барьж хорьсон байгаа. Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа удаа дараа “Саусгоби Сэндс” компанийн эрх ашгийг хамгаалж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа гишүүдийг загнаж, зандарсан баримт байдаг. Хамгийн сүүлд гэхэд Өмнөговь аймгийн нутагт орших Сүмбэр билүүтийн ордын талбайг тэлж, аймгийн тусгай хамгаалалттай газар нутгаас хэсэгчлэн өгөхийн тулд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд шахалт үзүүлсэн аж. Хэрэв түүнийг юуны учир “Саусгоби Сэндс”-ийн эрх ашгийг хамгаалах болсон талаар нь Авлигатай тэмцэх газар шалгаж үзвэл нэгээр тогтохгүй асуудал илрэх учиртай. Ядаж л ямар мөнгөөр жуулчны бааз байгуулж, ямар мөнгөөр дээд зэрэглэлийн ресторан байгуулсан нь тодорхой болж болох л юм. Цаашлаад татвараас нуусан 400 сая төгрөгийн гэм, УИХ-ын дэд дарга Г.Батхүүд Өмнөговийн Бага говийн дархан цаазат газраас 148 га газар юуны учир “огтолж” өгсөн болох, хувийнх нь дансанд тодорхой бус эх үүсвэрээс орсон 831,8 сая төгрөгийн орлогын тайлбар, 3,5 тэрбум төгрөгөөр барих 14 км замаа барьж эхлээгүй байж төсвийг нь гүйцэтгэлээр гаргачихсан гээд олон асуултыг Авлигатай тэмцэх газар баяжсан шалтгаанаа нуудаг Б.Бадраа даргаас асуух учиртай. Гэвч  Б.Хурц дарга энэ бүхний цаад учрыг асууж зүрхлэхгүй л байгаа.

Ж.Батсуурь: Сүхбаатар аймгийн Засаг дарга тэрбээр Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Баруун-Урт суманд байрладаг барилгын материалын модон хийцийн үйлдвэрийн барилга болон 50 хувийг нь эзэмшдэг “Датуком” компаниа нуусан. Хулгай л биш бол энд уг нь нуух шаардлага байхгүй. Тэгэхээр хоёр жил дараалан нуусан нь өөрөө сэжигтэй. Түүнчлэн тэрбээр Сүхбаатар аймагт эзэн суусан гэдгээрээ алдартай. Мөн Төрийн албаны хуулиар тогтоосон Засаг даргын ажлын байрны тодорхойлолтод нийцэх нэгэн ч биш. Хуулинд төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан гэсэн заалт бий. Харин Ж.Батсуурь Засаг дарга болохоосоо өмнө нэг өдөр ч ажиллаж үзээгүй нэгэн. Түүнчлэн тэрбээр “Аймгийн хөгжлийн сан”-д төвлөрдөг мөнгөний тэн хагасыг дансанд нь хийлгээд үлдснийг нь өөртөө бэлнээр нь авдаг. Гар дээрээ авсан бэлэн мөнгөө аймагтаа зарцуулав уу, өөртөө зарцуулав уу гэдэг нь тодорхой бус. Ямарч байсан Засаг дарга болсон даруйдаа Эрдэнэцагаан сумын нутагт газар авч жуулчны бааз байгуулахаар шийдсэн гэдэг. Мөн “Цайрт минераль” компаниас хоёр тэрбум төгрөгийн татвар авч, түүгээрээ аймагтаа бүтээн байгуулалт өрнүүлнэ гэх нэрийдлээр хувийнхаа халаас руу чамгүй хэсгийг нь шургуулсан тухай дуулддаг.

П.Ганхуяг: Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн тухайд албаа авсан даруйдаа халаа сэлгээг хийхийн дээдээр хийсэн нэгэн. Шинээр томилсон хүмүүсийн олонхи нь Улаанбаатараас очсон. Аймгийн Засаг даргаар ажиллах дөрвөн жилийнхээ хугацаанд УИХ-ын сонгуульд бэлтгэх зорилгоор сэтгүүлч хүртэл дэргэдээ ажилласан байгаа. Түүн шиг өдөр тутмын сонины сэтгүүлчийг дөрвөн жил хөдөө ажиллуулж, дөрвөн жил сонгуульд бэлдсэн аймгийн Засаг дарга өөр байхгүй. Түүнчлэн шинээр аваачсан хүмүүс нь Дорноговь аймагт Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах Засгийн газрын бодлого зарлагдахтай зэрэгцээд газрын наймааг идэвхжүүлсэн гэдэг. Мөн Замын-Үүд сумын Засаг дарга болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай нийлж газрын наймаа хийсэн гэх хэрэгт сэжиглэгдсэн ч асуудлыг намжааж чадсан. Мөн тэдэнтэйгээ хамтарч хилээр гарахад төлдөг орон нутгийн татварыг нэмэх замаар хувийн бизнесээ дэмжсэн гэх яриа бий. Үүний зэрэгцээ иргэн Д.Баясгалангийн нэр дээр байдаг Эрдэнэцогтын хүрэн нүүрсний орд газрын ашиглалтын лицензийг булааж аван бусдад шилжүүлэхээр дарамталсан. Хатанбулаг суманд хятадуудад хууль бусаар алт олборлох эрх олгосон. Гол нь Засгийн газрын зорилтыг үндэслэн цэцэглүүлж буй газрын бизнесийнх нь хэрээсийг шалгаж, цэгцлэх эрх нь Авлигатай тэмцэх газарт нээлттэй байгаа нь ойлгомжтой. Харсан ч хараагүй мэт царайлах үүрэг аваагүй л бол шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Mongol Omogshil (202.9.47.129)
    MAH namiin hichneen gishuun ih hurald baina bugdiin shalga AH iin hechneen gishuun hurald baina bugdiin shalga daraan zasag darga horoon darga surguuliin zahiral geed tegeed shuuh tsagdaa porkuror emch geed za bas deer ni audit tegeed tender zavchuulaad baigaa nuhduud tatvariin heltsiihen irgenii burtgel ul hudluh hurungiinhun geed ed bug bugdeeree avilgalchuud shuudee tanil tal beleg selt mungu tugrug orootsoldoj baidag ene bugdiig shalgaachee ATG
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Mongol Omogshl (202.9.47.129)
    Ene hun 007oo bai hench bai ajlaa sain hiij baina gol ni avilgal avsan humuusiig shiitgej yllah ni huuli shuudee harin avilgal avsan ni togtoogdood baihad zoriud uls turjuuleed baihiin ugaasaa AH - MAH namiinhaniig shalgah yum bol bugdel avilgal avsan baigaa tegeed tiim humuusiig barih gehleer uls turjuuleed balaaraid baihiin malnuud
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (78.26.128.168)
    bur uuruusuu ehleh heregtei, bi ene huniig turiin mungunuus todorhoi hemjeegeer humslaagui gedegt ogt itgehgui bn a, tegeed AN ch ter MAN ch ter avilgaliin uur uurhainuud shdee, neg ih hurtssaaad bh yum bhgui gund ni oroogui bhad l ungun deerees ni uchnuun hun shorond yavna shuu
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.1.226)
    Төр түмэн нүдтэй, Төрсөн бие 2 нүдтэй гэдэг билүү, М. Энхболдыг шалгаагүй байгаа нь ариун явдал гэж үү
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • ЭЭЭ (79.172.242.226)
    ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ЗАХИАЛГЫГ НЬ БИЕЛҮҮЛДЭГ ЭНЭ ЭРХЭМ ӨӨРИЙГӨӨ 007 ГЭЭД БОДЦОН ЮМУУ ХААШАА ЮМ.
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.4.61)
    ooriinhoo omnoh awlgiin hergee neewel yastoi hsudarga bolno doo.ternees uls toriin hsaltgaanaar iim yum hiiwel oliggui jinhene awilgach bna daa
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    ATG MASH MYY AJILLAJ BAIN ODOO ARDCHILSAN NAMAAS SHALGAH HEREGTEI TEGVVL JINHEN SHYDARGA AJILLAJ BAIGAA YUM BAINA GEJ WRD TVMEN HARAH BOLNO
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.4.61)
    ene muu nowhs namaar yalgaad putin boloh yum bh daa hol hewtene
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    odoo umnugowin dadaraa dytyy baina daa
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.194.115.200)
    Энхбаярыг өрөвдөх юм бол тусгаар улсаа алдана Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй Энхбаярт зориулсан хууль гэж байхгүй Лигдэн хааны шударга хуульд эрх мэдлээ алдсан өвөрмонгол ноёдууд манжийн хамгаалалтанд орж авилгалаар эрх мэдэлтэй манж эхнэртэй болсон тэд Лигдэн хаан үлдсэн Монгол аймгуудыг устгаж тусгаар улсаа алдсан түүхийг Энхбаяр давтаж бна Үүнийг улс төржүүлж бичээгүй ээ Энхбаярыг биеэ авч яваа бдал өс хонзонтой Өвөрмонгол ноёдын түүхтэй маш адилхан бгаа юм
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    avilgalchid hurtsaas aih uhlee dee zailuul akuuluudiig hiigeed ug ard tumen demjij bn
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.182.28)
    Хэрэг хийсэн хүмүүсийг юу ч гэж өмгөөлөөд нэмэргүй шд. Хурц муу хүн байна уу, хувийн эсвэл улс төрийн санаархлаар шалгасан уу хамаагүй. Эцсийн үр дүн нь нийгэм улс төр цэвэрших. Хурц асуудалтай гар бол өрсөлдөгч улс төрчид нь шалгуулаад хариуцлагыг нь үүрүүлэх л хэрэгтэй шд
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    1 цаг 30 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    2 цаг 5 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    2 цаг 19 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    2 цаг 25 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    2 цаг 33 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    2 цаг 40 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    2 цаг 50 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    3 цаг 2 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    4 цаг 47 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    17 цаг 56 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 53 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    22 цаг 1 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    22 цаг 28 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    22 цаг 37 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    23 цаг 10 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    23 цаг 16 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    23 цаг 17 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Эмгэнэл
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК