Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдах байгууллага болох ФИФА-гийн захирлууд авлигын хэрэгт татагдан шалгагдаж байгаа. Үүний хүрээнд Швейцарийн Цагдаагийн газрын мөрдөх багийнхан ФИФА 2018, 2022 онуудын Дэлхийн цомын төлөөх тэмцээнүүдийг зохион байгуулах шалгаруудадтыг хэрхэн төлөвлөснийг шалгаж байна.
Мөрдөн багийнхан Цюрих хот дахь ФИФА-гийн төв байрнаас эдгээр асуудлуутай холбоотой мэдээллийг авчээ. Тодруулбал, ФИФА-гийн захирлуудын компьютерууд дахь мэдээллийг хураан авч шалгаж эхэлжээ.
Энэхүү шалгалтаар ФИФА-гийн өндөр албан тушаалтнуудын авлигатай холбоотой бусад мэдээллүүд илэрч магадгүй хэмээн хүлээж байгаа юм. Швейцарийн цагдаагийн газар 2018, 2022 оны эрхийг олгохдоо албан тушаалтнууд мөнгө хуваарилсан гэх мэдээллийн дагуу шалгахаар болсон аж.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ФИФА-гийн авлигын хэргийг анх илрүүлсэн бөгөөд одоо 14 захирлыг байцааж байгаа билээ.
Г.Үжин