Хятадын Чинхуандао хотод олимпийн эрх олгох эмэгтэй боксчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмуээн болж байгаа билээ.

Хятадын Чинхуандао хотод олимпийн эрх олгох эмэгтэй боксчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмуээн болж байгаа билээ. Энэ тэмцээнд Монголоос оролцсон тамирчдын сүүлийнх нь болох Азийн аварга, ОУХМ Э.Уянга өчигдөр шөвгийн наймд үлдээд байсан юм. Гэсэн тэрбээр хүрэл медалийн төлөө Польшийн тамирчин Магдалена Стелмактай өрсөлдөж ялагджээ. Э.Уянга Польшийн тамирчинд 17:10-аар хожигдсоноор Монголын эмэгтэй боксчид Дэлхийн аваргын тэмцээнийг дуусгалаа.
Энэ тэмцээнд 51 кг-д Азийн мөнгөн медальт М.Нандинцэцэг ДАШТ-ий хүрэл медальт Финландын Ханне Макиненд 13:16-гаар дийлджээ. Мөн энэ үдэш 60 кг-д О.Сувд-Эрдэнэ дэлхийн аварга Румыний Михаела Чижевски-Лекетуштэй тааран 12:18-аар ялагдал хүлээснээр манай эмэгтэй боксчид Лондоны олимпийг өнжих болсон юм.