Өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотын Линкольний гүүрэн доорх зам дээр хот хоорондын зорчигч тээврийн автобус, Канадын бага сургуулийн сурагчид зорчиж явсан хувийн автобусыг араас нь мөргөсний улмаас 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Энэхүү ослын улмаас Нью-Йорк хот руу орж, гардаг хот хоорондын зорчигч тээврийн зам дээр түгжрэл үүссэн байна.
Канадын Торонто хотын Дүүргийн Сургуулийн Зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хувийн автобусанд зорчиж явсан 26 сурагч болон 2 том хүн бэртэж, гэмтээгүй байна. Дээрх сурагчид төгсөлтийн баярынхаа хүрээнд АНУ-аар аялаж явсан Торонто хотын Бэдфорд Парк хэмээх сургуулийн сурагчид байжээ.
Нью-Йорк мужийн албаныхны мэдээлснээр хот хоорондын зорчигч тээврийн автобусанд сууж явсан 40 орчим хүн бэртэж, гэмтсэнээс 4 хүн хүзүү болон нуруундаа хүнд бэртэл авсан гэжээ.
Нью-Йорк хотын Гал Түймэртэй Тэмцэх Албаныхан хөнгөн бэртэл авсан 31 хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар хэлсэн байна.
Г.Үжин