БНХАУ-ын эмч нар 3D технологи ашиглан гурван сартай “сиамын” ихрийн мэс заслыг амжилттай хийжээ. Ихрийг салгах мэс ажиллагааг өчигдөр Шанхай хотын эмнэлэгт 3D принтер ашиглан хийсэн юм. Хагалгаа таван цаг үргэлжилсэн байна. Ихрүүдийн нийт жин 9.55 кг бөгөөд сиамын ихэр охид гуяныхаа зөөлөн эдээр холбогдсон байсан аж.
Мэдрэлийн мэс засал, гоо сайхны мэс засал болон ерөнхий мэс заслын тасгийн 10 эмч хагалгааг хийжээ.Ихрүүд энэ оны гуравдугаар сарын 17-нд Зянси мужийн Ганжоу хотын эмнэлэгт төрсөн бөгөөд төрснийх нь дараа тэднийг сиамын ихэр болохыг мэдсэн. Жирэмсний хяналтын үеийн үзлэгийн үеэр тэднийг жирийн ихэр хүүхдүүд гэж оношилж байжээ.