Бразил улс 2016 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн бөгөөд энэ ажил багагүй саадтай тулгарч байгаа тухай “Guardian” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, иргэд олимпийн хотхон барихад зориулсан газар чөлөөлөлтийг эсэргүүцэж байна. Вила Автодромо дахь айл өрхүүд олон жилийн хугацаанд амьдарсан хашаа байшингаа суллаж, нүүхээс татгалзаж байгаа гэнэ.
Олон арван айл өрх газраа чөлөөлж нүүгээд байгаа хэдий ч барилгын ажил явагдах талбай бүрэн чөлөөлөгдөөгүй байгаа юм.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар ихэнхи иргэд байшингийнх нь оронд санал болгож буй үнэнд сэтгэл хангалуун бус байгаа аж. Үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөтөнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна.
Нийт 700 өрх байснаас 150 нь л засгийн газартай зөвшилцөлд хүрч, үнийн дүнг хүлээн авсан байна.
Г.Үжин