Хүүхдийн эрхийн төлөөх олон улсын томоохон ТББ-уудын нэг “Save the Children” Пакистаныг орхих шаардлага хүлээж авсан тухай “BBC” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Пакистаны эрх баригчид ТББ-ыг улсынх нь эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн албан ёсоор зарлаад Пакистан дахь үйл ажиллагаагаа зогсоож, нэн даруй гарахыг шаардсан байна.
Албаныхны мэдээлж буйгаар ТББ-ын үйл ажиллагааг удаан хугацаанд ажиглаж судалсан бөгөөд Пакистаны сонирхлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг хэмээн нотлогдсоноос ийм шийдвэр гаргасан гэв.
Цагдаа нар нийслэл Исламабад хот дахь “Save the Children” байгууллагын оффисуудыг лацдаж, гадаад ажилчдыг нь 15 хоногийн дотор Пакистанаас гарах шаардлага хүргүүлжээ.
Харин тус байгууллагын зүгээс эрх баригчид үйл ажиллагаанд хэт нөлөөлөхийг оролдсон бөгөөд эсэргүүцсэний улмаас дээрх дарамтыг үзүүлж байна хэмээн мэдээлжээ.
Пакистан өмнө нь “Save the Children”-г АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Осама Бин Ладенийг эрэн сурвалжлахын тулд тус байгууллагаар дамжуулан вакцинжуулалтын хуурамч хөтөлбөр хэрэгжүүлсэн хэмээн буруутгаж байсан юм.
Г.Үжин