Их Британийн газрын тосны томоохон компани ВР дэлхийн эрчим хүчний талаарх нэгдсэн тайлан гаргажээ.
Судалгааны дүнгээс үзвэл 2014 онд АНУ газрын тос олборлолтоороо тэргүүлж, Саудьн Арабын урд бичигдэж, дэлхийн хамгийн том газрьн тос олборлогч орон болжээ. Ингэснээр АНУ 1975 оноос хойш 39 жилийн дараа анх удаагаа дэлхийн хамгийн баян орны урд бичигдэж байгаа юм.
Өнгөрөгч оны сүүлийн хагас улирлаас эхлэн газрын тосны үнэ огцом унасан ч, АНУ шинэ төрлийн шатдаг занарын тосны олборлолтоо нэмэгдүүлж байв. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд Саудын Драб, Орос гэсэн хоёр улс л газрын тосны салбарт толгой цохиж байсан бөгөөд АНУ өнгөрсөн жил тэдгээр улсыг ардаа орхин ийм амжилт гаргажээ.
2014 оны байддаар АНУ-ын газрын тос олборлолтын хэмжээ өмнөх жилийнхтэй харьцуулахад 15.9 хувиар нэмэгдэж,1.6 сая баррелийг олборложээ. Ингэснээр 2012 оноос хойш гурван жилийн хугацаанд нэг сая баррелиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
ВР компанийн мэдээлж буйгаар гурван жилийн хугадаанд нэг сая баррелиар олборлолт нь нэмэгдсэн улс газрын тос олборлогч орнуудын түүхэнд байгаагүй гэнэ. Харин 2014 онд Саудьш Арабын газрын тосны олборлолт 0.9 хувиар нэмэгдэж, нийт 1.1 сая баррель, Оросьш олборлолт 0.6 хувиар нэмэгдэж, 1.08 сая баррель болжээ.
Г.Үжин