БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе дараагийн долоо хоногт АНУ-д хийх айлчлалаа хойшлуулсан байна. Тэрээр коронавирусийн халдварын тархалтын улмаас айчлалаа хойшлуулжээ.
Өнгөрсөн лхагва гаригт 13 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдсон байна. Коронавирусийн халдвар авсан хүний тоо 108-д хүрч, тэдний ес нь нас барав. Өвчний тархалтын улмаас Өмнөд Солонгост 2200 сургууль, хүүхдийн цэцэрлэг хаагдаад байна. Гэрийн болон эмнэлгийн хөл хорионд 2890 хүн байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг вирусийн эсрэг вакцин гараагүй байна.