Хөх мөрөнд живсэн “Дорнын од” хөлөг онгоцны осолд олгогдох даатгалын нөхөн төлбөрийн нийт мөнгөн дүнг Хятадын Даатгалын хянан удирдах хорооноос 92.5 сая юань (14.9 сая ам.доллар орчим) хэмээн тогтоосон байна.
Аяллын агентлагийн хариуцлагын даатгалд 12 сая юань, 396 зорчигчийн хувийн даатгалд 61.7 сая юань, хөлгийн багийн 18 гишүүний хувийн даатгалд 3.12 сая юанийг төлөх аж. “Chongqing Eastern Shipping” корпораци “Дорнын од” хөлгийг Хятадын Ардын даатгалын компанид (PICC)15.7 сая юаниар даатгуулсан байсан мэдээлжээ.
“Дорнын од” аяллын хөлөг энэ сарын 1-нд Хөх мөрөнд живснээс 400 гаруй хүн амь үрэгдсэн юм.