68 настай нэрт кино жүжигчин Сьюзан Сарандон Балбад очсон байна. Тэрээр газар хөдлөлтөд нэрвэгдэж, ах дүү, хамаатан саднаа алдсан хүмүүст сэтгэлийн дэм үзүүлсэн байна.
“Оскар’’-ын шагнал хүртэж явсан жүжигчин маань олон жилийн өмнөөс олон нийтийн ажилд идэвхтэй оролцох болсон.
Тэрээр АНУ-ын бусад орнуудад явуулж буй түрэмгийллийг эсэргүүцэж, цөөнхийн эрхийг хамгаалж, орон гэргүй ядуу хүмүүст тусалж ирсэн. Сарандон Катманду ирж оршин суугчидтай уулзаж, Холливудад очиж гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулж хандив цуглуулж өгөхөөр болжээ.
Сэтгэгдэл (1)