УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлснээр МАН-даа гадуурхагдсан.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлснээр МАН-даа гадуурхагдсан. Түүнийг Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын гишүүдтэй нийлж МАХН-д орох гэж байна гэсэн ч тэрбээр ганцаараа сугарч үлдсэн юм. МАН ч үгүй, МАХН ч үгүй болсон Ц.Даваасүрэн гишүүнийг бие даан нэр дэвших гэж байгаа тухай мэдээлэл гарч байсан нь батлагдаж эхлээд байна. Энэ сарын 14-ний өдрөөс бие даан нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөхийн тулд тойргийн дэмжигчдээсээ гарын үсэг цуглуулах хугацаа нь эхэлсэн. Энэ дагуу Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөл аймгийн иргэдээс 801 хүний гары үсэг цуглуулж байгаа аж. Түүнтэй хамт МАН-ын гишүүдтэйгээ зөрчилдөж, Н.Энхбаярыг суллахыг дэмжиж байсан хүмүүс бүгд МАХН-ын дарга нарын суудал, нэр дэвших тойрогтой болсон. Харин тэрбээр хоёр туулай хөөсөн хүн хоосон үлддэгийг үлгэрээр нэр дэвших намгүй болсон тул ийнхүү бие дааж өрсөлдөхөөр болоод байна.