Монгол улс жилдээ 1 тэрбум долларын хөдөө аж ахуйн гол нэрийн түүхий эд бэлтгэдэг. Гэтэл малчны гар дээрээс экспортод гарах хүртэл олон шат дамжлага байдаг учраас үнийн тогтворгүй байдал бий болоод байсан. Харин хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар түүхийн эдийн үнийн хөөрөгдлийг тогтворжуулж чадсан байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Xөдөө аж ахуйн бирж 1 их наяд 223 тэрбум төгрөгийн түүхийг эдийн арилжаалсан байна. Бирж байгуулагдсанаар зах зээлд гарч байгаа ямааны ноолуур, хонь, тэмээний ноос, завод ноос, мал, хүнсний буудай, рапсыг арилжих боломж бүрдсэн байна. Хамгийн гол нь үнийн тогтвортой байдлыг хангах, нөгөө талаар гадагшаа гарч байгаа бүтээгдэхүүнд хяналт тавих боломжтой болжээ.
Өнгөрсөн хугацаанд биржээр арилжаалагдсан түүхий эдийн ихэнх хувийг ноолуур эзлэж байна. Энэ жилийн хувьд ноолуурын үнэ 59,000 мянган төгрөг байна. Гэхдээ орон нутгуудад үнийн зөрүүтэй байдлаар худалдаалагдаж байгаа юм байна.
Түүхий эдээр дамын наймаа хийдэг байдлыг халж, үнийн бодит мэдээллийг иргэдэд өгдөг болсноор малчид зах зээлээ судлах, түүхий эдээ ямар үед худалдаалахаа мэддэг болж байна. Энэ бол бирж байгуулсны үр дүн гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. Тэрээр өчигдөр хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцаж цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Г.Үжин