Филиппиний Пуэрто Принцесса хотод мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Филиппиний Пуэрто Принцесса хотод мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ тэмцээнд Монголоос ОУХМ Э.Халиунболд, нэгдүгээр дунд сургуулийн тамирчин Х.Мөнхболор нар оролцсон юм. 125 сс ангилалд Э.Халиунболд 36 оноо авч энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэллээ. Харин Х.Мөнхболорын хувьд 85 сс ангилалд 30 оноо авч зургаадугаар байранд орсон байна. Энэ ангилалд 2011 оны Азийн аварга Тайландын тамирчин Турбо нэгдүгээр байр эзэлжээ.
Э.Халиунболд нь 2008 онд мотоциклийн бартаат замын Азийн аварга болж байсан юм.