Хөвсгөл аймгийн Рашаант сумын дөрөвдүгээр багийн нутаг, “Цэнгэлийн маанийн бэл” гэдэг газар хаваржиж байсан 80 настай иргэн Т өнгөрсөн лхагва гариг буюу энэ сарын 16-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын дөрөвдүгээр багийн нутаг, “Цэнгэлийн маанийн бэл” гэдэг газар хаваржиж байсан 80 настай иргэн Т өнгөрсөн лхагва гариг буюу энэ сарын 16-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 27 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд хамтран түүнийг хайж байна.
Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Онон голд 38 настай иргэн С унаж осолдсоныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.