Өнгөрсөн шөнө орсон борооноор Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг, “Бургастайн адаг” гэдэг газар хаваржиж байсан Б-ийнх үерт автаж, гэр бүлээрээ амиа алдаж болзошгүй эрсдэлтэй байдалд оржээ.

Өнгөрсөн шөнө орсон борооноор Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг, “Бургастайн адаг” гэдэг газар хаваржиж байсан Б-ийнх үерт автаж, гэр бүлээрээ амиа алдаж болзошгүй эрсдэлтэй байдалд оржээ.
Аврах салбарын аврах бүлэг, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн 34 настай эрэгтэй Б, 32 настай эмэгтэй Т, дөрвөн настай эмэгтэй О, хоёр настай Н нарыг голын усанд боогдсон байсныг гаргаж, завиар аюулгүй газарт хүргэсэн байна. Мөн гэрийг нь буулган өндөрлөг газарт хурааж өгчээ.