
21 дэх удаагаа зохион байгуулагдсан энэ тэмцээнд дүүрэг тус бүрээс шалгарсан найман багийн 100 орчим хүүхэд замын хөдөлгөөний цагаан толгойг хэрхэн сурсанаа аав, ээж, багш, шүүгч нарт шалгуулсан байна.
Тэмцээнд Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 85, Сүхбаатар дүүргийн 75, Хан-Уул дүүргийн 67, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгээс гадна Багануур дүүргийн 44, Төмөр замын гуравдугаар цэцэрлэг оролцжээ.
Хүүхдүүд мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, буухиа, урлагийн тоглолт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Тэргүүн байрыг Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн багачууд эзэлж цомын эзэн болсон. Харин дэд байрт Хан-Уул дүүргийн 67, удаах байрт Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийнхэн шалгарсан байна.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулдаг юм.