Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч АНУ-аас Монгол улсын иргэн О-д илгээсэн карго ачаанд гаалийн хяналт тавьж, биет үзлэг хийх явцад 44213 ширхэг бууны сумыг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн байна.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч АНУ-аас Монгол улсын иргэн О-д илгээсэн карго ачаанд гаалийн хяналт тавьж, биет үзлэг хийх явцад 44213 ширхэг бууны сумыг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн байна. Дээрх ачаанд ажиглалт хийж, үйлдвэрээсээ савлагдсан бар код бүхий жижиг хайрцагтай зүйлийг сонгон шалгахад бууны сум байсан тул цааш нь нарийвчлан шалгажээ. Дээрх үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баримтжуулан холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.
Б.Чимэг