Алмата хотын гаалийн хяналтын газрын гаалийн улсын байцаагчид Дотоод хэргийн газартай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд хар тамхины контрабандын хэргээр 2012.05.16-ны өдөр Бүгд Найрамдах Казакстан улсын иргэнийг баривчлан саатуулсан байна.

Алмата хотын гаалийн хяналтын газрын гаалийн улсын байцаагчид Дотоод хэргийн газартай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд хар тамхины контрабандын хэргээр 2012.05.16-ны өдөр Бүгд Найрамдах Казакстан улсын иргэнийг баривчлан саатуулсан байна. Автомашины багаажны хэсэгт шалгахад 2 ширхэг уутанд савалсан нунтаг бодисыг нуусан байхыг илрүүлжээ. Шинжээчдийн баг энэхүү бодисонд шинжилгээ хийхэд 8 кг 126 гр героин мансууруулах бодис болохыг тогтоожээ. Мансууруулах бодисыг Киргизстан улсаас оруулж ирсэн хэмээн баривчлагдсан этгээд мэдэгдсэн байна.
Б.Чимэг