Косовогийн экс Ерөнхий сайд Рамуш Харадинажийг Словени улсад баривчилсан талаар “Telegraph” агентлаг мэдээллээ. Түүнийг 1990 оны сүүлээрх мөргөлдөөнийг мөрдөн шалгасны эцэст дайны гэмт хэрэгтэн хэмээн үзэж баривчилжээ.
Одоо Косовогийн сөрөг хүчний удирдагч болсон Рамуш Харадинажийг Словенийн нийслэл Люблянад нислэгтэй явахад нь саатуулсан байна.
2004 онд НҮБ-ын шүүх Рамушийг дайны гэмт хэрэгт буруутгаж эхэлснээр тээрээр ерөнхий сайдын ажлаа өгсөн юм. Гэвч түүнийг буруугүй хэмээн цагаатгасан билээ.
Рамуш Харадинаж дайны үеэр сербичүүд болон тэдний хамсаатнуудыг олноор хөнөөсөн, тамлан зовоосон үйл ажиллагааг хянаж байсан гэх буруутгалыг эрс үгүйсгэсэн байна. Түүнийг хамгийн багадаа 60 хүний үхэлд холбоотой хэмээн үзжээ.
Словенийн цагдаагийн газар өмнө нь түүнийг 1998-99 оны сөрөг хүчний удирдагч байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж, 2006 онд Интерполд баривчлах зөвшөөрөл олгохыг хүсч байсан юм.
Тэрээр ерөнхий сайдын албыг 100 өдөр л хашсан бөгөөд 2005 оны эхээр ажлаа өгч, олон шүүх хуралд оролцсоны эцэст 2012 онд Гаагийн шүүхээс буруугүй хэмээх дүгнэлтийг гаргасан билээ.
Косово 2008 оны 2 сард Сербиэс салан тусгаарлаж буйгаа нэг талын баримтлалаар тунхагласан юм.
Г.Үжин