Хонконгийн хууль тогтоогчид Бээжингийн сонгуулийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн нь өнөөдрийн олон улсын томоохон үйл явдалд тооцогдож байна.
Бээжингийн лоббидож буй төлөвлөгөөгөөр Хонконгийн парламентын сонгуульд нэр дэвшигчдийг Бээжин хянах эрхтэй болох юм.
Хятадын төлөвлөгөөг эсэргүүцэх санал хураах болоход Хятадыг дэмжигч хууль тогтоогчид хуралдааныг хаяж гарсан байна. Танхимд үлдсэн 37 хууль тогтоогч үргэжлүүлэн уг асуудал дээр санал хураажээ.
Тэдгээрийн 28 нь Хятадын төлөвлөгөөг эсэргүүцэхийг дэмжсэн байна. Энэхүү эсэргүүцлийг хууль ёсны болгохын тулд багадаа 47 санал хэрэгтэй юм.
Хонконгод ихээхэн маргаан дэгдээсэн энэхүү төлөвлөгөөг ардчиллыг дэмжигч тэмцэгчид “хуурамч ардчилал” хэмээн буруутгаж, эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ.
Харин олон улсын ажиглагчид "Бээжингийн зүгээс нэр дэвшигчдийг хянах шинэчлэлээ дэмжүүлэхийн тулд Хонконгийн иргэдийг 2017 онд удирдагчаа сонгох эрхээр анх удаа хангаж өгөөш барив" хэмээн шүүмжилжээ.
Г.Үжин