Өчигдөр орой АНУ-ын Өмнөд Каролина мужийн хамгийн эртний хот гэгддэг Чарлезтоний сүмд халлдсан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Тус хотын өнгөт арьстнуудын мөргөлийн сүмд цагаан арьст эрэгтэй зэвсэгт халдлага үйлдэж, 9 хүн газар дээрээ амиа алдаад байна.
Халдлагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотойгоор үйлдсэн хэмээн холбогдох албаныхан таамаглаж байна. Эмануэль Африкийн хамбын сүмд гарсна халдлагаар сүмийн номлогч амиа алдсан болон гэмтэж шархадсан иргэдийн дунд байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр сүмийн номлогч, сенатын гишүүн Клемента Пинкни амиа алдсан гэжээ.
Цагдаагийн ажилтнууд халдлага гарах үед сүмд өнгөт арьстай мөргөлчдийн уулзалт болж байсныг мэдээлсэн ч сүмд хэдэн хүн байсан тогтоогдоогүй байгаа юм.
Сүм рүү халдаж гал нээсэн цагаан арьстай 20 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилсаар байна. Гэмт этгээдийг ойролцоогоор 21 настай, жижиг биетэй, туранхай, саарал өнгийн цамцтай, цэнхэр жинстэй, Тимберланд загварын гуталтай, сахалгүй байсан гэж тогтоожээ.