Европын орны 6 ЭСЯ-ыг дэлбэлнэ гэж заналхийлсэн тухай Шведийн хэвлэл мэдээлжээ.
Хэн илгээсэн нь мэдэгдэхгүй захидлуудад заналхийллийн жагсаалтад багтсан Элчин сайдын яамдуудад тонн орчим тэсрэх бодис суурилуулсан гэжээ. Электрон шуудангаар илгээсэн захидлыг англи хэлээр бичсэн ч хэлний мэдлэг тааруухан хүн бичсэн хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн уг захидалд Их Британи, АНУ-ын тусгай албадыг шүүмжилсэн байсныг онцолжээ.
Заналхийллийг хүлээн авсан 6 ЭСЯ-нд Шведэд суугаа Испанийн, Норвегид байдаг Шведийн Элчин сайдын яам лав багтсан байна.
Одоогоор гадаад орнуудын Элчин сайдын яамтай харилцаж, тэдэнтэй хамтран захидлын эх сурвалжийг тогтоохоор судалж байгаа аж.
Цагдаагийн газрынхан Элчин сайдын яамны байруудад үнэрч нохойтой үзлэг хийсэн ч тэсэрч дэлбэрэх бодис илрээгүй байна.
Г.Үжин