Өчигдөр Казахстаны “Scat airline” агаарын тээврийн компанийн Боинг 737 онгоцонд гал гарч дэлбэрсэн байна. Азаар уг онгоцоор хийх гэж байсан дараагийн нислэгийн зорчигчид онгоцонд хараахан суугаагүй байжээ. Тиймээс хүний амь нас үрэгдээгүй байна.
DV742 дугаарын нислэг Астанагаас Казахстаны Актаугийн чиглэлд нислэг үйлдэж ирээд дараагийн нислэгээ хийхээр бэлдэж байсан аж.
Гал унтраагчдыг ирэхээс өмнө онгоцны ихэнх нь хэсэг сүйдсэн байна. Холбогдох албаныхан ослын шалтгааныг шалгаж байгаа аж. Түүнчлэн тус компанийн аюулгүй ажиллагааг шалгахаар болсон байна.
“Scat airline” нь өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн “AirlineRatings.com” сайтын гаргасан үнэлгээгээр доогуур үзүүлэлттэй гарч байсан билээ.
2013 оны нэгдүгээр сард тус компанийн онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас осолдож онгоцонд байсан 21 хүн амиа алдаж байсан.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)