Өчигдөр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарлезтон хотод царайгаа нууцалсан этгээд сүм рүү халдаж 9 хүнийг буудан хөнөөсөн билээ.
Африк гаралтай америкчуудын сүмд гарсан халдлагыг арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж хийсэн хэмээн мэдээлж байсан юм.
Тэгвэл өчигдөр орой энэхүү хэргийн сэжигтэнг баривчилсан байна. Хотын Цагдаагийн газрын мэдээлснээр Өмнөд Каролинагийн Лексингтон хотод оршин суугч Дайланн Рүүф гэгчийг энэ хэрэгт буруутган баривчилсан байна.
21 настай халдагч этгээд хүмүүс рүү гал нээхээсээ цагийн өмнө дээрх сүмийн Библийн цугларалтанд очсон аж. Тэрээр Бибили судлалын хичээлд хамтран оролцох хүсэлтэй байсан ч өнгөт арьстнуудтай таагүй харилцаа үүссэнээс уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байгаа юм. Дайланн Рүүф 6 эмэгтэй, сүмийн пасторыг оролцуулаад 3 эрэгтэйг буудан хөнөөсөн юм.
Г.Үжин