Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар олон хуулийн төсөл хэлэлцэж, тун
шуурхай баталж байна. Үдээс өмнө Эвлэрүүлэн зуучлах тухай хууль, Шүүхийн
иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар олон хуулийн төсөл хэлэлцэж, тун шуурхай баталж байна. Үдээс өмнө Эвлэрүүлэн зуучлах тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тэгвэл үдээс хойшхи хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна.
Үүнээс гадна Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Ингэснээр иргэд нэг удаа үнэгүй газар өмчлөх хугацааг 2018 оны тавдугаар сар хүртэл сунгаж байна.
Сэтгэгдэл (1)