Шведийн нийслэл Стокгольм хотын эмнэлэг хүчингийн хохирогч болсон эрчүүдэд зориулсан яаралтай тусламжийн клиникийг анх удаа нээх гэж байна.
Клиникийг нээх гэж буй Өмнөдийн Нэгдсэн эмнэлэгт бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлүүлсэн эмэгтэйчүүдэд туслах төв байдаг юм байна. Гэвч энэхүү төвд эрчүүд хандах нь ихэссэний улмаас тэдэнд зориулсан тусдаа клиникийг нээхээр болжээ.
Албаныхны мэдээлснээр зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд хөвгүүд, эрчүүдийг хүчирхийлсэн 370 гаруй хэрэг бүртгэгдсэн байна.
Эрэгтэйчүүдийн клиник ирэх 10 дугаар сард нээгдэх юм байна. Энэхүү төвийг нээснээр эрчүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг гэдэг олголтыг нийгэмд хүргэх болно хэмээн Өмнөдийн нэгдсэн эмнэлгийн эмч Лотти Хелстом ярьжээ. Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь эмнэлгийн үйлчилгээг жендерийн тэгш байдлаар хүтээж буйг онцолжээ.
Шинээр нээгдэх клиникт эмэгтэчүүдийнхтэй адил эмч, эх баригч, сувилагч, сэтгэл судлаач, нийгмийн ажилтнууд ажиллах юм байна.
Г.Үжин