ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий Захирал Юкияа Аманотай уулзсан талаар “Telegraрh” мэдээллээ. Оросын Стрельна хотноо болсон уулзалтаар хоёр талын нийтлэг сонирхол болон хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Энэхүү уулзалтын дараа В.Путин ОХУ-ыг дэлхийн уран баяжуулалтын зах зээлийн 40 хувийг дангаараа эзэлж байгаа талаар дурьдсан байна. Мөн ОХУ-ын төрийн өмчит “Росатом” цөмийн эрчим хүчний компанийн урьдчилан харж байгаагаар ирэх 10 жилд цөмийн эрчим хүчний зах зээл дээр тус улсыг идэвхтэй оролцогч байх болно гэжээ.
Уулзалт ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж байгаа Олон Улсын Эдийн Засгийн Чуулгантай зэрэгцэн явагдсаныг барууны хэвлэл онцолжээ.
Г.ҮЖИН