Өнгөрсөн лхагва Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын байгууллага “Хууль бус ангийн мах худалдаалж, тээвэрлэж байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу шалгалт хийжээ.

Өнгөрсөн лхагва Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын байгууллага “Хууль бус ангийн мах худалдаалж, тээвэрлэж байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар Дархан сумын есдүгээр багийн иргэн Л.Ням-Очир нь хууль бусаар агнасан нэг тооны эр бор гөрөөсийг бусдаас худалдаж авсныг илрүүлсэн байна. Улмаар Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 330 мянган төгрөгийн торгууль төлүүлж, холбогдох арга хэмжээ авсан байна.
Б.Чимэг